Нийтийн тээврийн автобус шатжээ
Хан-Уул дүүргийн II хороо, “19-ын автобусны буудал”-д автобус шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:50 цагт ОБЕГ-т иржээ. Дудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очсон байна. Хэргийн газарт “Жи Бус” ХХК-ийн Зайсан-Ган хийц чиглэлийн иргэн Э-ын жолоодож явсан “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed